Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2021 оны 11 дүгээр сарын 1-10-ны байдлаар/
Агаарын температур
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -2.4...-4.7 градус буюу нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас -5.0...-7.2 градусаар хүйтэн байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 8...13 градус дулаан, үнэмлэхүй бага температур -14…-19 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 0...-4 градус, үнэмлэхүй их /халуун/ нь 14...23 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -16...-20 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Баяндун, Баян-Уул, Матад, Халхгол сумдын нутгаар 0.0...0.3 мм хур тунадас 1 өдөр орсон ба олон жилийн дунджаас бага. /зураг-2/ Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи шуурга: Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-20 м/сек байсан ба Дашбалбар, Матад сумдын нутгаар 16-20 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/сек байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-6 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Цагаан-Овоо,Чулуунхороот сумдад мал оторлох, Баянтүмэн, , Дашбалбар, Матад, Хэрлэн суманд мал хээлтүүлэг, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв